Уран сэтгэмж” өгүүллэгийн сэтгүүлийн энэ дугаарт зүүдээр холбогдож, зүрхээрээ учирсан хайрын тухай, хүмүүс бидний мөрөөдөн дуулдаг мөнхийн диваажин байдаг эсэх тухай, дайнч удмын монгол залуу одоо цагт дэлхийг чичрүүлсэн тухай, компьютер тоглоомонд дурлан шунасан хүү өөрийгөө мартаж өдрөөр “сохорсон” тухай, нутгаа зорин тэмцсэн адууны тухай, эрх тушаал эмчилгээгүй хэнээрхэл болдог тухай, хорин жил нууцалсан далдхан хайрын тухай, эхийн хайранд энэ дэлхий сөгдөн биширсэн тухай, хайр нь дотроо хал нь гаднаа эцгийн тухай уншигч танаа сонордуулахаар чадан ядан багтаалаа.
Мөн М.Саруул-Эрдэнэгийн “Үгийн өвгөн утгын таяганд дулдуйдмой” хэмээх орчуулгын онолын тухай бичсэн сонирхолтой нийтлэлийг уншаарай.
Уншин таалж сэтгэл оюуны цэнгэл эдлэх аваас бидний чин хүсэл биелэх болой.
No comments:
Post a Comment