Tuesday, February 22, 2011

Худалдаалж буй номын дэлгүүрүүд хаяг

Худалдаалж буй номын дэлгүүрүүд хаяг:
"Миний ном" номын дэлгүүр  Минж Плаза”-гийн нэг давхарт
"Эрвээхэй" номын дэлгүүр  МУИС-ын 3-р байрны баруун талд
"Интерном" номын их дэлгүүрийн сүлжээ, “Интерном” төв дэлгүүр, “Гандирс” худалдааны төв 1 давхар, “Гранд плаза” худалдааны төв 5 давхар
"Билэг" номын их дэлгүүр,   "Билэг" худалдааны төвийн нэг давхарт
“Мир” номын их дэлгүүрийн сүлжээ, “Metro mall” худалдааны төвийн нэг давхарт
Magestic номын их дэлгүүр, “УИД”-ийн 6 давхар
"Аз хур" номын их дэлгүүр  БШУИС-ын буудлын хойно
 “Мир” номын их дэлгүүрийн сүлжээ, “Гранд плаза” худалдааны төв 5 давхар, “Ачлал” их дэлгүүр, “Улаанбаатар” их дэлгүүр 4 давхар
"Ухаан далай" номын их дэлгүүр,  Нацагдоржийн номын сан
"Тагтаа" номын дэлгүүр,   64-р дэлгүүрийн хажууд
“Номын коллектор” номын дэлгүүр, “Урт цагаан” худалдааны төв
“Монгол ном” номын дэлгүүр, 50-р дэлгүүрийн урд
T.O.B.S” номын дэлгүүр, 50-р дэлгүүрийн баруун тал
“Боловсрол” номын дэлгүүр, МУИС-ийн 2-р байрны урд
“Цэцэг төв”-ийн 3-н давхарын номын дэлгүүр
“Нарлаг” их дэлгүүрийн номын худалдаа
“Бишрэлт” их дэлгүүрийн номын худалдаа
“Элбэг” их дэлгүүрийн номын худалдаа

Monday, February 21, 2011

Анхны дугаар хэвлэгдлээ


Уран сэтгэмж” өгүүллэгийн сэтгүүлийн энэ дугаарт зүүдээр холбогдож, зүрхээрээ учирсан хайрын тухай, хүмүүс бидний мөрөөдөн дуулдаг мөнхийн диваажин байдаг эсэх тухай, дайнч удмын монгол залуу одоо цагт дэлхийг чичрүүлсэн тухай, компьютер тоглоомонд дурлан шунасан хүү өөрийгөө мартаж өдрөөр “сохорсон” тухай, нутгаа зорин тэмцсэн адууны тухай, эрх тушаал эмчилгээгүй хэнээрхэл болдог тухай, хорин жил нууцалсан далдхан хайрын тухай, эхийн хайранд энэ дэлхий сөгдөн биширсэн тухай, хайр нь дотроо хал нь гаднаа эцгийн тухай уншигч танаа сонордуулахаар чадан ядан багтаалаа.
Мөн М.Саруул-Эрдэнэгийн “Үгийн өвгөн утгын таяганд дулдуйдмой” хэмээх орчуулгын онолын тухай бичсэн сонирхолтой нийтлэлийг уншаарай.
Уншин таалж сэтгэл оюуны цэнгэл эдлэх аваас бидний чин хүсэл биелэх болой. 

Өгүүллэгийг тань хэвлэе

Танд “Уран сэтгэмж” өгүүллэгийн редакцийн өмнөөс мэнд хүргэе. Бид монголынхоо сэтгэж боддог, бичдэг хүмүүсийг дэмжих зорилгоор “Уран сэтгэмж” өгүүллэгийн сэтгүүл эрхлэн гаргаж байна. Сэтгүүл дараах булантай.
·         ХАЙР СЭТГЭЛ
·         УРАН ЗӨГНӨЛТ
·         АДАЛ ЯВДАЛ
·         АЙМШИГ, ДАЛД ЕРТӨНЦ
·         АМЬТДЫН ЕРТӨНЦ
·         ХОШИН ШОГ
·         АМЬДРАЛЫН ЭЭДРЭЭ
·         ХҮҮХДИЙН ЗОХИОЛ
·         ДЭЛХИЙН ШИЛДЭГ
·         ЭХ ХЭЛНИЙ ЭРДЭНИЙН САН /Монгол хэлний тухай нийтлэл/
Хэрвээ та тус сэтгүүлд өгүүллэгээ хэвлүүлэхийг хүсвэл дараах хаягаар явуулна уу.
Утас: 99097062
Таны өгүүллэгийг үнэ тохиролцож авах ба оны эцэст булан бүрийн шилдэг өгүүллэгийг шалгаруулж өндрөөр урамшуулна.
Өгүүллэгээ явуулахдаа:
·         Овог нэр
·         E-mail хаяг
·         Холбоо барих утасны дугаар
·         Гарчиг
·         Өгүүллэг
Хүндэтгэсэн Э.Галбадрах